MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-07-29

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

“Улсын их дэлгүүр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21/12 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

Хурлын тов: 2021.09.01-ний өдрийн 10.00 цаг

Бүртгэлийн өдөр: 2021.08.17-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. “Номин Реалтор” ХХК-тай байгуулсан Барилгын ажлын захиалагчийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг батлах.;

  2. “Номин Реалтор” ХХК-тай байгуулах түрээсийн гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй бөгөөд их хэмжээний хэлцлийг батлах;

  3. “Улсын их дэлгүүр” ХК нь Хаан банкнаас бага хүүтэй зээл авахтай холбоотойгоор “Номин холдинг” ХХК батлан даалт гаргах тул Улсын их дэлгүүрийн барилгыг гуравдагч этгээдэд барьцаалуулах эрхийг “Номин Холдинг” ХХК-д олгох;

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Гүйцэтгэх захирал И.Галбуян, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Өлзийбат, Ахлах нягтлан бодогч Д.Чимгээ

Холбоо барих утасны дугаар: 8988-5120

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ