MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын “Улаанбаатар импати” сургуулийн багш нарын төлөөлөл болон, ахлах ангийн сурагчид өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо.

Бирж нь их, дээд сургуулийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчид болон орон нутгийн ард иргэдэд зориулсан санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр дараах сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл өглөө.

Үүнд:

"Хөрөнгө оруулалтын төрөл, түүний ач холбогдол" сэдвээр “Стоклаб секьюритиз” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат,

"Финтек ба криптовалют" сэдвээр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж,

"Хувь хүний санхүү" сэдвээр "Монголиан нэйшнл рэйтинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Хуяг тус тус мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн эдгээр агуулгуудыг бататгах асуулт хариултын QUIZ тэмцээн зохион байгуулж, эхний таван байр эзэлсэн сурагчдыг 20,000-50,000 төгрөгөөр хувьцаа худалдан авах эрхийг бичгээр шагнаж урамшууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event