MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"УЛААНБААТАР БҮК" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-15

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №2022/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас 1,315,475,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 /арван/төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ