MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“УЛААНБААТАР БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА

2023-10-02

"Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах хугацааг түр хойшлууллаа.

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь "Арилжааны журам"-ын 57.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/3785 тоот албан бичгээр ирүүлсэн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг түр зогсоох тухай чиглэлийн дагуу "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах хугацааг түр хойшлуулсан болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ