MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-06-19

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024.06.20-2024.06.26-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 дүгээр тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар бүртгэгдсэн “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 5,000,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 500,000,000,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ:

  • Нэг жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг

  • Хоёр жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг

  • Гурван жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөг

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2024.06.20 - 2024.06.26 /ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ