MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"УЛААН САН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2016-01-26

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаалаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 37 тоот тогтоолыг үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаалаар "Улаан сан" MSE:UNS хувьцаат компанийн нэмж гаргасан 24,871 /хорин дөрвөн мянга найман зуун далан нэг/ ширхэг хувьцааг хасч нийт хувьцааны тоог нэгж бүр нь 100 /нэг зуу/ төгрөгийн нэрэлсэн үнэтэй 62,177 /жаран хоёр мянга нэг зуун далан долоо/ ширхэг болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

"Улаан сан" ХК-ийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ