MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"УБ-БҮК" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2023-02-15

"УБ-БҮК” ХК 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

"УБ-БҮК" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 15-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 5 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "УБ-БҮК" ХК дээр 2023 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн тараахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ