MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“УБ-БҮК” ХК-ИЙН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2016-05-24

“УБ-БҮК” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж нийт гаргасан энгийн хувьцааны тоо 131,547,500 ширхэг боллоо.

Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “УБ-БҮК” ХК-ийн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2016/05 тоот тогтоолыг тус тус үндэслэн “УБ-БҮК” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,315,475 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 131,547,500 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж, МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.

МХБ-д бүртгэлд өөрчлөлт орсон тухай мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор уг өөрчлөлт баталгаажна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ