MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТЕХНИК ИМПОРТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-21

Хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Техник импорт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ