MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛНО

2017-05-08

Бүртгэлтэй ХК-иудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт болно.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 8, 9-ний өдрүүдийн 14.00-16.30 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү сургалтаар компанийн мэдээллийг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчид хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ