MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН 8 ҮЦК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЛЭЭ.

2018-04-09

Нийт 8 компанийн 31155 харилцагчийг нэр бүхий 3 үнэт цаасны компанид шилжүүлсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 8 үнэт цаасны компанийн харилцагчдыг дараах компаниудад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:

№

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компанийн нэр

Харилцагч шилжүүлэн авсан үнэт цаасны компанийн нэр

1

“Ай трейд ҮЦК” ХХК

"Бумбат-Алтай" ҮЦК

2

“Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК

3

“Финанс линк групп ҮЦК” ХХК

4

“Говийн ноён нуруу ҮЦК” ХХК

5

“Превалент ҮЦК” ХХК

6

“Би Би Эс Эс ҮЦК”ХХК

7

“Зюс капитал ҮЦК” ХХК

“Би Ди Сек ҮЦК” ХК

8

“Бага хээр ҮЦК” ХХК

“Өндөрхаан инвест ҮЦК” ХХК

Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон дээрх 8 үнэт цаасны компанийн харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ