Үйл явдал
“ТҮМЭН ШУВУУТ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2021-02-17
Хувьцаа эзэмшигчиддээ 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
"Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 1-р сарын 27-ны өдрийн №01/2021 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 8 төгрөг буюу нийт 1.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нийт цэвэр ашгийн 40 хувьтай тэнцэж байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ