MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТҮМЭН ШУВУУТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2023-02-17

"Түмэн шувуут” ХК 2023 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн дотор ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна

"Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 10.7 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ