Үйл явдал
“ТҮМЭН ШУВУУТ” ХК ХУВЬЦААТАЙ ӨНДӨГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2020-11-06
“Хувьцаатай өндөг” хөтөлбөрт хамрагдахын тулд E-CODE аппликейшн татаж ашиглах бөгөөд худалдан авагчийн хуримтлуулсан оноо нь хувьцаа хэлбэрээр олгогдоно.
“Түмэн шувуут” ХК хэрэглэгчиддээ зориулж “Хувьцаатай өндөг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр олон нийтэд зарлалаа.
Уг хөтөлбөрт “Сувиллын өндөг” нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр хамрагдах боломжтой. Худалдан авагч E-CODE аппликейшн татаж ашигласнаар өндөг бүрт 5₮-ийн үнэ цэнэ (egg point) хуримтлагдаж, хуримтлалын дүнтэй дүйцэх “Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа олгогдох юм.


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ