Үйл явдал
"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ДУУСАХ ХУГАЦААГ 15 МИНУТААР СУНГАЛАА
2019-01-31
"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын дуусах хугацааг 15 минутаар сунгаж 17:15 цаг болголоо.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д шинээр бүртгэгдсэн "Түмэн шувуут" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг системийн ачааллын улмаас 15 минутаар сунгаж 17:15 цаг хүртэл авахаар боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ