MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТҮМЭН ШУВУУТ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-17

Компанийн нийт борлуулалтын орлого 21.1 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны хоёрдугаар улирлаас 2 хувиар нэмэгдсэн байна.

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” /TUM/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Түмэн шувуут” ХК нь 47 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Компанийн нийт борлуулалтын орлого 21.1 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны хоёрдугаар улирлаас 2 хувиар нэмэгдсэн байна.

  • Компанийн нийт борлуулалтын 79 хувийг өндөг эзэлж байгаа бол үлдсэн хувийг тэжээл болон бусад төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна.

  • “Түмэн шувуут” ХК нь 2021 оны цэвэр ашгаас нийт 1.9 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 10.4 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ