MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ

2019-07-10

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн удирдлага, нийт хамт олны зүгээс Монгол түмэндээ баярын мэнд хүргэж, дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхээрээ гайхуулсан Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн удирдлага, нийт хамт олны зүгээс наадамчин түмэндээ хүргэхийн ялдамд айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн итгэл, мөрөөдөл сэтгэлчлэн биелж, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, Монгол орон минь дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай!

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ