Үйл явдал
“ТУЛГА” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
2013-05-07
“Тулга” ХК-ийн 131 620 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
СЗХ-ны 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 143 тоот тогтоол, МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журм”-ын 58, 59.1-р заалт, “Тулга” ХК-ийн зохион байгуулалтын хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх тухай 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02/07 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн тайланг тус тус үндэслэн тус компаний 131 620 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн алба