MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ЦАГДУУЛТАЙ” ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ “МОНГОЛЫН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ” ХК БОЛГОН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2013-04-03

“Цагдуултай” ХК-ийн оноосон нэрийг “Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл” ХК болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

СЗХ-ы 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 43 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 50.3, 57 дугаар заалт, 2013 оны 03 дугаар сарын 6-ны өдөр “Цагдуултай” ХК-иас бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт ирүүлсний дагуу хийсэн шалгалтын тайланг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Цагдуултай” ХК-ийн оноосон нэрийг “Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

"Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл" /HAM/ ХК-ийн тухай

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй, 2 дугаар хороо, Самбуугийн гудамж Орон зай төв, 7 давхар 703
Утас/Факс: 976-11-326126
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-08-01
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт хувьцааны тоо ширхэг: 50000
Хаалтын ханш: 2800 ТӨГ

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ