MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ТОП-20 ИНДЕКС 0.42%-ИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2015-02-03

МХБ-ийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн арилжаагаар 24 ХК-ийн нийт 76,550 ширхэг хувьцааг, мөн 52 долоо хоногийн хугацаатай 1,652 ширхэг ЗГҮЦ-г нийт 199,705,087.00 төгрөгөөр арилжлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 24 хувьцаат компанийн нийт 76,550 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 52 долоо хоногийн хугацаатай 1,652 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 199,705,087.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “II” ангилалд 22 компанийн 76,458 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 2 компанийн 92 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Мөн анхдагч зах зээл дээр засгийн газрын 52 долоо хоногийн хугацаатай 1,652 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 165,200,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

ТОП-20 индекс 14,431.44 нэгж болж 0.42%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Арилжааны алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ