MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛ ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-06

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас худалдан авагч компаниудын төлөөллийг хамруулсан танхим, цахим хосолсон сургалт зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2023-09-06/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас худалдан авагч компаниудын төлөөллийг хамруулсан танхим, цахим хосолсон сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

-Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны COMEX системд бүртгүүлэх,

-Арилжаанд оролцох үйл явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх,

-Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журмыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ