MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2011-04-29

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн ээлжит хурал 2011 оны 4-р сарын 27-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

• Хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг холбох, оролцогч талуудын хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэгийг дээшлүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэлхийн стандартад хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төсөл хэрэгжүүлэх “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төв” байгуулахыг дэмжлээ.

• “Эс Жи Капитал” ХХК, “Ти Ди Би Капитал” ХХК-иудыг Монголын Хөрөнгийн Биржийн гишүүнээр элсүүлж, суудлын эрх олгосон байна.