MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТЖТБ" ХХК-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ "GREEN RECYCLE" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛНЭ

2024-12-16

Арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалаар бүртгэгдсэн "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн 2 транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Бондын нэр: "Green Recycle" бонд

Бондын тоо ширхэг: 40,000 ширхэг хүртэл

Бондын нэрлэсэн үнэ: 100 ам.доллар

Бондын нийт үнийн дүн: 4,000,000 (дөрвөн сая ам.доллар)

Бондын хүү/жилийн: Жилийн 10.0%

Бондын хугацаа: 36 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст

Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Захиалга авах хугацаа: 2024.12.20 - 2024.12.26 /ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/ тогтоосон үнийн аргаар үнэт цаасны хуваарилалтыг хийнэ.

"Green Recycle" бондын үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ