MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

2025-01-03

Хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс GRB-BD-03/01/28-C0081-10 кодтойгоор эхэлнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/4265 тоот тогтоолын дагуу "ТЖТБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Green recycle" бондын хөтөлбөрийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, транч 2-ын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс GRB-BD-03/01/28-C0081-10 кодтойгоор эхлүүлэхээр боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ