MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-11-06

"Green Recycle" ногоон бондын хөтөлбөрийн I транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг GRB-BD-06/11/27-C0077-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалын дагуу "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийг эхлүүлсэн.

Тус хөтөлбөрийн I транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 2/3584 тоот албан бичгийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс ам.долларын "Green Recycle" ногоон бондын хөтөлбөрийн I транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг GRB-BD-06/11/27-C0077-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ