MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТИ ДИ БИ КАПИТАЛ ҮЦК” ХХК НЬ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ШУУД ХОЛБОГДЛОО

2015-10-01

Цаг хугацаа, орон зайг үл хамааран дэлхийн хаанаас ч интернэтийн сүлжээ ашиглан үнэт цаасны захиалга өгөх, дансаа хянах үйлчилгээг нэвтрүүллээ.

Монголын хөрөнгийн биржийн гишүүн “Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК нь Үнэт цаасны зах зээлд онлайн арилжаа буюу интернетийн сүлжээ ашиглан үнэт цаасны захиалга өгөх, дансаа хянах үйлчилгээг нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээний хүрээнд тус компанийн суурь систем нь Монголын хөрөнгийн биржийн арилжаанд шууд холбогдон харилцагчдын захиалга биржийн арилжааны системд шууд бүртгэгдэх юм. Тус үйлчилгээ нэвтэрснээр харилцагчид /Хөрөнгө оруулагч/ олон улсын стандартад нийцсэн интернет үйлчилгээг аван хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрийн биеэр шууд хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ