“ТЭНГЭРЛИГ МЕДИА ГРУПП” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА
"Гэр Интерьер Дизайн" ХХК нь Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр хувьцаа худалдан авах санал гаргалаа
"Гэр Интерьер Дизайн" ХХК нь "Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 20-ны 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах саналыг гаргасан байна.
Санал болгож буй үнэ: 15,932 төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 2,225,553 ширхэг
Худалдан авах тоо ширхэг: 3,774,447 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн байр, 2-р давхарт
И-мэйл хаяг: udval@tngr.media
Дэлгэрэнгүй мэдээллийг 95146364 утсаар авна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ