Үйл явдал
"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
2024-12-12
Тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг TGI үсгэн кодтойгоор эхлүүлэв.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/4046 тоот албан бичгийн дагуу “Тэнгэр даатгал” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг TGI үсгэн кодтойгоор эхлүүллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ