MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТЭГШ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААС БҮРТГЭЛЭЭС ХАСАГДЛАА

2014-06-16

"Тэгш" ХК-ийн 156 857 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

СЗХ-ны 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 172 тоот тогтоол, МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1-р заалт, “Тэгш” ХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 14/14 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн тайланг тус тус үндэслэн тус компанийн 156 857 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ