MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТЭЭВЭР ДАРХАН" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018-05-18

2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 500 төгрөг буюу нийт 81.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

"Тээвэр Дархан" ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын 2018 оны 4 дүгаар сарын 27-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 500 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ