MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТЭЭВЭР ДАРХАН" ХК НОГДОЛ АШИГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2023-05-01

"Тээвэр Дархан" ХК нэгж хувьцаанд 300 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

"Тээвэр Дархан" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, нэгж хувьцаанд 300 төгрөгийн ногдол ашгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ