MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-03-20

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн нүүрс амжилттай арилжигдлаа.

Экспортод гаргах нүүрсний өнөөдрийн цахим арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 2 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 175.2 ам доллараас 0.86 хувиар өсч, 176.70 ам.долларт хүрлээ.

Дараагийн дуудлага арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.03.20

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

2

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Өмнөговь, Цогтцэций, Цагаан-Овоо баг, Багийн төв

Захиалгын бүртгэлийн дугаар

ТТОА/2023/002

Дуудах доод үнэ, валютын төрөл

175.20 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ

176.70 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

5,654,400 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.03.20-01

Үнийн өсөлтийн хувь

0.86

Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/

5 багц буюу 32000

Арилжсан нүүрсний төрөл, ангилал

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Үнслэг (хуурай,%): 14.8 (-1.9; +2.4)

Дэгдэмхий бодис(үнсгүй хуурай,%): 26.6 (-1.7; +2.3)

Хүхэр (хуурай,%): 0.6 (-0.2; +0.41)

Нийт чийглэг(%): 2.4 (-0.5; +0.4)

G-index: 77.8 (-10.4; +11.6)

Y-index: ≤25mm

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ