Үйл явдал
“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 8 БАГЦ, 51,200 ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС 1 ТОНН НЬ 84.72%-ИЙН ӨСӨЛТТЭЙ АРИЛЖААЛАГДАЖ, ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
2026-04-29

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өрсөлдөөн нэмэгдэж байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлтийн дээд түвшин өнөөдөр (2026.04.29) шинэчлэгдлээ.

Өмнө нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн 16 багц буюу 102,400 тонн ½ барьцалдах нүүрс 1 тонн нь 36 ам.доллароос 64 ам.доллар болж 77.78%-ийн өсөлт үзүүлж байсан бол өнөөдөр “Тавантолгой” ХК-ийн 8 багц буюу 51,200 тонн эрчим хүчний нүүрс /Саб-битумт, сул барьцалдах нүүрс/ 1 тонн нь 36 ам.доллароос 66.5 ам.доллар болж 84.72%-ийн өсөлт үзүүллээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өрсөлдөөн нэмэгдэж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ