“ТАВАНТОЛГОЙ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Уул техникийн нөхцлөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурч 1.9 тэрбум төгрөгт хүрчээ.
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Тавантолгой" ХК 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг эдийн засагч Ч.Төрмандах 2021оны 7 дугаар сарын 28-ны өдөр танилцууллаа. Тайлант хугацаанд:
Компани 608.7 мянган тонн нүүрс олборлон, борлуулж, 91.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ
Уул техникийн нөхцлөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурч 1.9 тэрбум төгрөгт хүрчээ.
Цаашид борлуултын хэмжээг нэмэгдүүлэх, олборлолтын өртгийг бууруулах, тээвэрлэлтийн зардлыг бууруулахаар ажиллаж байна.
Тайлангийн танилцуулгыг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ