MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТАВАН ТОЛГОЙ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019-05-03

Ногдол ашгийг компани дээр болон "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

"Таван толгой" ХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №04 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргаж, ногдол ашгийг компанийн байранд болон "ҮЦТХТ" ТӨХХК дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ