MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

2024-12-23

"Тандэм инвест ББСБ" ХК-ийн үнэт цаасны VIK үсгэн кодыг ТАND болгон өөрчлөлт оруулах хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус компанийн үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоолоо.

"Тандэм инвест ББСБ" ХК нь биржийн арилжааны системд бүртгэлтэй байгаа үсгэн кодыг өөрчлөх явцад арилжааг түр зогсоох зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

СЗХ-ны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 185 дугаар албан шаардлагын дагуу "Үнэт цаасын төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь "Тандэм инвест ББСБ" ХК-ийн үнэт цаасны VIK үсгэн кодыг ТАND болгон өөрчлөлт оруулах хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл "Тандэм инвест ББСБ" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ