Үйл явдал
"ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ" ХК ХААЛТТАЙ ХҮРЭЭНД ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ
2021-11-09
Хаалттай хүрээнд татан төвлөрүүлсэн хөрөнгийг 100 хувь зарцуулсан байна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тандэм Инвэст ББСБ" ХК нь 2021 оны 4-р сард хаалттай хүрээнд санал болгон татан төвлөрүүлсэн 2.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын тайланг ирүүллээ. Тус тайланд дурдсанаар нийт 2.5 тэрбум төгрөгийг доорх байдлаар зарцуулсан байна. Үүнд:
Орон сууц барьцаалсан зээл - 877 сая төгрөг;
Хашаа байшин барьцаалсан зээл - 87 сая төгрөг;
Ахуйн хэрэглээний зээл - 13.5 сая төгрөг;
Авто машин барьцаалсан зээл - 1,571 сая төгрөг;
Механизм барьцаалсан зээл - 15 сая төгрөг;
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ