MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

2020-02-14

Компанийн үнэт цаасны арилжааг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс нээлээ.

"Тандэм Инвест ББСБ" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагчийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 49 тоот албан шаардлагын дагуу арилжааг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс нээлээ.

Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн түр зогсоогоод байсан билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ