MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-10-22

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар боллоо.

"Тандэм инвэст ББСБ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №5 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт

Хуралдах газар: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 11 тоот

Бүртгэлийн өдөр: 2020 оны 11-р сарын 02-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;

  • Хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох;

Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд компанийн байранд болон дараах холбоосоор авна уу.

Холбоо барих утас: 94002977, 99074804

Цахим шуудан: info@vik.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ