MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТАЛХ ЧИХЭР” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-20

Тус компани 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд 400 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

“Талх чихэр" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд 400 /дөрвөн зуу/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ