Үйл явдал
"ТАЛХ ЧИХЭР" ХК 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА
2017-08-15
2017 оны 8 дугаар сарын 17-ны 14:00 цагаас олон нийтэд нээлттэй тайлагнахаар боллоо.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхааран ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 1-р ангиллын хувьцаат компаниуд хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр тайлагнах юм.
2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт “Талх чихэр” ХК хагас жилийн тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ