MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ТАХЬКО” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2017-02-14

“Тахько” ХК 2016 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг буюу нийт 128.5 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар болов.

“Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 02-р сарын 09-ны өдрийн №1 тоот тогтоолоор 2016 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг буюу нийт 128.5 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар болов.

Энэхүү ногдол ашгийг 2017 оны 05-р сарын 01-ний дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК-тай гэрээ байгуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах замаар олгохоор болов.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ