Үйл явдал
СЗХ-НООС ГУРВАН ХК-ИЙН АРИЛЖААГ ЗОГСООХ МЭДЭГДЭЛ ИРҮҮЛЛЭЭ
2015-05-15
2015 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн нэр бүхий 3 ХК-ийн арилжааг зогсоох мэдэгдлийг СЗХ-ноос ирүүлсэн байна.
СЗХ-ны Улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн албан шаардлагад "Азиа пасифик пропертис" ХК, "Монгол мах экспо" ХК болон "Бишрэлт индастриал" ХК-иас гаргасан компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болж үнэт цаасаа бүртгэлээс хасуулах хүсэлтийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс зогсоохыг мэдэгдсэн байна.
Үүний дагуу Арилжаа хяналтын албанаас дээрх гурван ХК-ийн арилжааг зогсоосон байна.
СЗХ-ны Улсын байцаагчийн албан шаардлагыг энд дарж харна уу.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ