MSE
Бусад мэдээ
Үйл явдал

СЗХ-НООС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖЭЭ

2013-12-23

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 502, 503, 504 тоот тогтоолоор зарим брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлжээ.

"Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, Аж аухйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.4, 13.1, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.12, 8.1.3, 8.1.6 дэх заалтуудыг тус тус үндэслэн СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 502, 503, 504 тоот тогтоолоор “Би би эс эс”, “Монхан трейд”, “Тэнгри секуритиес” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Дээрх хугацаанд хорооноос өгсөн үүрэг даалгавар, албан шаардлагын биелэлтэд гаргасан зөрчил, дутагдлаа арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулсан байна.

СЗХ-ны тогтоолыг энд дарж үзнэ үү.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ