MSE
Бусад мэдээ
Үйл явдал

СЗХ-НООС ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН БАЙНА

2013-12-16

СЗХ-ны ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болж үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болж үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

  • “Эс жи капитал” ХХК-ийн брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

  • “Тень ди сек” ХХК, “Бага хээр” ХХК, “Ники” ХХК, “Юу жи эс” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК, “Очир-Эрдэнэ инвест” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

  • “Грийт секьюритис” ХХК-ийн брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

  • “Ханш инвест” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцов.

  • “Шинэст” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээв.

СЗХ-ны мэдээллийг энд дарж үзнэ үү.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ