MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"СҮҮ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-18

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"СҮҮ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нийт 1,589,280,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 4.62 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ