Үйл явдал
"СҮҮ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2021-12-09
"Сүү" ХК нь 500,000 ширхэг хүртэлх халаасны хувьцааг дахин гаргаж, эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн байна.
"Сүү" ХК нь Компанийн тухай хуулийн 33.8 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.4 дэх заалт, болон 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт нийцүүлэн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №22 тоот тогтоолын дагуу халаасны хувьцаанаасаа 500,000 ширхэг хүртэлх хувьцааг дахин гаргаж, эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү тогтоолтой холбоотойгоор хувьцааны арилжааг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан хийх бөгөөд тухайн өдрийн зах зээлийн ханшаар хэсэгчлэн худалдах юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ