MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"СҮҮ" ХК-ИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-08-04

"Сүү" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болно.

"Сүү" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар болсон байна.

Тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах 'Сүү" ХК-ийн байранд болно.

Хурлаар компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ