"СҮҮ" ХК ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАНА
2016 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн 14.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “СҮҮ” ХК 2016 оны хагас жилийн тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын хөрөнгийн биржээс бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтгэлтэй I ангиллын хувьцаат компаниуд хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр тайлагнахаар болсон билээ. Өнгөрсөн баасан гараг буюу 7 сарын 29-нд "Талх чихэр" ХК нээлттэй танилцуулга хийсэн юм.
2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “СҮҮ” ХК 2016 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ