“СҮҮ” ХК 2023 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
Тус компани 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас 2,024,479,726 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
“Сүү" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас 2,024,479,726 /Хоёр тэрбум хорин дөрвөн сая дөрвөн зуун далан есөн мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаа тус бүрд 5.9 /таван төгрөг 90 мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг "Сүү" ХК-ийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ